УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдэгдэл хийлээ


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын улс төрд шинэ соёл, ёс зүйн сайн жишиг тогтоолоо. Монголын төрд үүрэг хариуцлагаа ухамсарлах үлгэр дуурайл болсон зоримог алхам гэж хүндэтгэж байна. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилохоор МАН-аас шийдвэр гаргаад буй Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ дагуу өөрийн багаа бүрдүүлнэ. Шинэ Засгийн газар бүрэлдэхийн өмнө цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв янзын сураг ажиг, таамаг таавар хөвөрч байна.

Түүний дотор намайг холбосон гүтгэлэг гүжирдлэгийг элдэв троллуудад ихээхэн хөлс мөнгө төлж, зохион байгуулалттайгаар тарааж байгааг эрс няцааж байна. Энэ явдал нь сонгуулийн ялалтын дараа намайг Эрүүл мэндийн сайд болчихвий гэж сандралдаж байсантай агаар нэг байна.Надад Эрүүл мэндийн сайд болох хувийн сонирхол байхгүйг үүгээр мэдэгдье!

Миний хүүхдүүдийн эхийг хүртэл бохир улс төрд хутган, ор үндэслэлгүйгээр гүжирдэж байгаа нь дэндүү өрөвдөлтэй, явуургүй арга заль хэрэглэж байгаад харамсаж байна.Шударга ёс, сайн үйлс дэлгэрэх болтугай!УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч, доктор Ж.Чинбүрэн хэмээв. Түүнийг Эрүүл мэндийн сайдын суудал, эхнэртэйгээ хамт суухаар санаархаж буй талаар мэдээлэл түгсэн учир ийнхүү мэдэгдэл гаргаж буй бололтой.

error: Content is protected !!