Т.Доржханд: Миний бие талбай дээр лайв хийгээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье


Ерөнхийлөгч маань хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж ХҮН намын хуурамч хаягнаас бичсэн постыг үндэслээд шvvхдэхээ илэрхийлжээ. Энэ бүсгүйн гарт байгаа манай намын мэдэгдэл нь ХУУРАМЧ. Мөн Хөдөлмөрийн үндэсний намын дарга талбай дээр лайв хийсэн гэж мэдэгджээ. Миний бие талбай дээр лайв хийгээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Энэ худал мэдээллийн талаар Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийн тамгын газарт албан ёсоор хандах болно.

#ГүтгэхТусамТэмцэнэ!

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд өчигдөр хэвлэлийн хурал зарлан талбай дээр болсон тайван жагсаалыг зохион байгуулаагүй гэдгээ мэдэгдэн бусад намын төлөөлүүд тэнд байснаас гадна зарим улс төрчид лайв хийж байсан гэсэн мэдээлэд хийснээр ХҮН намын дарга дээрх тайлбарыг өгсөн байна.

error: Content is protected !!