Дуучин Э.Чулуунчимэг xaйртай аавыгаа ийн дурсав


Дуучин Э.Чулуунчимэгийн аав жил гаруй өмнө бypxны орон руу зорьжээ. Тэрбээр хайртай аавыгаа дурсан ийн өгүүлжээ.

Хайртай аавыгаа дэндүү их санах юм…/1жил/

…Уулын цаана уул болон хөхрөхөд нь санах юм аавыгаа

Усны урсгал шиг урсаад явахад нь ойлгох юм аавыгаа…

Өвлийн адаг сарын шинийн 9 /05:05/…

Орчлонд таныг надаар солиход нь санах юм аавыгаа… Дэндүү агуу үгс юм даа…

Аавын тусыг өнгөрсөн хойно нь

Айлын тусыг нүүсэн хойно нь …

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул, МУСТА, дуучин Э.Чулуунчимэг аавынхаа тухай, MNB Зогсошгүй нэвтрүүлэг

2020 хоёрдугаар сард тэрбээр ийн бичиж байжээ.

Бypxан танд миний ийм сайхан, ийм залуухан аав минь их л хэрэгтэй байсан юм байх даа 
2020-02-02 Аавыг минь аваад явчихсан  Та минь бурханы орондоо амгалан нойрс доо… Өдийг хүртэл биднийгээ юугаар ч дутаалгүй өсгөж, зөв хүмүүжүүлж хайрлаж ирсэн хамгийн сайн хань, хамгийн сайн аав байсаан та минь. Аавынхаа гараас хөтөлж анх сургуульд орж аав минь л үргэлж хичээлд минь хүргэж авдаг аавын охин байлаа би. Аав минь анх сургуульд орохоос ч өмнө охиноо цифр гоё бичихийг үргэлж давтуулдаг байв. Өөрөө маш нямбай, маш гоё бичнэ… Аавын минь багын Сурагчийн хувийн хэрэг-т бүх дүн Онц-5,5,5,5,5 л байдаг, хамгийн онц сурдаг, 10 жил Ангийн дарга байсан гээд л ийм гоё үлгэр жишээ байдлууд нь үргэлж надад урам өгч улам аав шигээ болох гэж мэрийдэг байлаа. Одоо ч үеийнхэн нь намайг хэний охин билээ ? гэхэд нь хариулахад Аан манай 10-А-гийн онц сурлагатан Ж.Энхболдын охин юм уу л гэдэг. Мэдэхгүй чадахгүй зүйл ч гэж байхгүй, уян зөөлөн сэтгэлтэй, хүнд гэмгүй, маш тусархуу, бүтээлч, нийгмийн идэвхи их сайтай хамгийн супер аав. Хамт олон дундаа нэр хүндтэй мундаг Автын инженер, найз нөхдийнхөө дунд хүндэт найз нь, охиныхоо найзууд дунд ч хайртай Эбо ах нь шүү дээ. Үргэлж л таныгаа Мөнх юм шиг санаж тухтайхан хэдэн үг ч сольж суудаггүй даанч тэнэгхэн явжээ охин чинь. Аавдаа зориулж анх удаа дуу хийж байгаа гээд шүлгийг нь явуулахад хүүхэд шиг хөөрөөд л Аав нь ажил дээрээ байгаагаар клипэнд нь орж болох уу” гэж билээ. Даанч тэнэr охин нь бүх боломж нь байсаар атал таныхаа ганц ч болсон хүслийг яагаад биелүүлчихээгүй юм бэ. Дуугаа ч дутуу хийчихээд энэ олон сар сонсгож ч амжаагүй  Ингээд ийм залуугаараа гэнэтхэн үүрд яваад өгнө гэж яахин санах билээ  Аавтайгаа авахуулсан цор ганц селфи хамгийн сүүлчийн зураг гэж даанч санасангүй ээ охин нь… Аавынхаа нэрийг өндөрт өргөж улам хичээж явах болно оо… Аавдаа маш их хайртай…

error: Content is protected !!