Хоолны жор: Сэвэгзармаар амттай хоол хийх АРГА


Сэвэгзарам нь витамин в, төмөр, магни, кали, уураг, эслэгээр нэн баялаг бөгөөд алдарт Health сэтгүүлд дэлхий дээрх хамгийн эрүүл таван хүнсний нэгдүгээрт орсон хүнсний бүтээгдэхүүн юм. Үүгээр хоол хийж идэх нь маш амархнаас гадна, амттай болдог. Энэ удаад улаан сэвэгзармаар хурдан болдог, энгийн шөл хийх аргыг орууллаа. (2 хүний порц)

Орц:

  • Сонгино – 1ш
  • Сармис – 1 хумс
  • Улаан перц – 1/4 ц.х
  • Зира – 1/2 ц.х
  • Турмерик – 1/4 ц.х
  • Хар перц – 1/4 ц.х
  • Давс.
  • Томатны паста – 1 х.х
  • Сэвэгзарам – 1 аяга
  • Тахианы ясны шөл – 3 аяга.
  • Ус – 1 аяга.

Хийх арга:
1. Сонгиноо маслонд дунд зэргийн галаар хуурна. Давс /давсаа өөрөө тааруулна/, амтлагч, сармис, томатны пастагаа сонгиндоо хийж хуурна.
2. Тахианы ясны шөлөө /усаар орлуулж болно/ нэмнэ. 
3. Сэвэгзарамаа нэмээд, 15 минут зөөлөн галаар буцалгана.
4. Сэвэгзарам нь болсныхоо дараа усандаа тунаад байдаг тул миксердэж эсвэл гараар сайтар хутгаж өтгөрүүлнэ

Бусад жорыг:

YouTube: Home Cook – Гэртээ Тогооч
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч
Instagram: Home Cook – Гэртээ Тогооч

error: Content is protected !!