Сүхбаатар дүүргийн 3-р хороо ШИНЭ голомт үүссэн байх магадлалтай гэв


Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд 24 настай залуугийн PCR шинжилгээний хариу эерэг гарч, Covid-19-өөр өвчилсөн болох нь өнөөдөр (2021.1.23) батлагдсан байна. Ийнхүү халдварын шинэ голомт үүсч,  хавьтлуудыг илрүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 45 дугаар байрны оршин суугчаас коронавирусийн халдварын тохиолдол батлагджээ. Иймд тухайн байрыг цагдаагийн хамгаалалтад авч, оршин суугчдыг PCR шинжилгээнд хамруулах гэж байна. 

Тус дүүргийн III хороо нь Циркийн баруун тал, Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Сөүлийн гудамж, Далай ээж зах орчмыг хамардаг аж.

error: Content is protected !!