Ярилцлагын хаан Ларри Кинг 87 насандаа таалал төгсжээ

АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарын домог болсон хөтлөгч Ларри Кинг 87 насандаа тaaлaл төгcжээ.

Тэрбээр жар орчим жил энэ салбарт ажиллахдаа 50,000 ярилцлага хийж, CNN сувгийн Larry King Live ярилцлагын шоуг 25 жил хөтөлсөн юм.

Энэ сарын эхээр тэр Лос Анжелесийн Cedar-Sinai Medical Center эмнэлэгт Covid-19 өвчнөө эмчлүүлэхээр хэвтэж байжээ.

Ларри Кинг амьдралынхаа туршид долоон эмэгтэйтэй найман удаа гэрлэж таван хүүхдийн эцэг болж байв. Тэдний хоёр нь өнгөрсөн онд хэдхэн хоногийн зайтай хорт хавдар, зүрхний шигдээсийн улмаас нac бapcaн юм.

Кинг нь Жеральд Фордоос эхлээд Барак Обама хүртэл АНУ-ын олон ерөнхийлөгчөөс гадна Мартин Лютер Кинг, Далай лам, Нелсон Мандела, Владимир Путин зэрэг алдартай хүмүүстэй ярилцаж байжээ.

FILE – In this Oct. 7, 1999 file photo, Donald Trump, right, is interviewed by Larry King during a taping of “Larry King Live,” in New York. King, who interviewed presidents, movie stars and ordinary Joes during a half-century in broadcasting, has died at age 87. Ora Media, the studio and network he co-founded, tweeted that King died Saturday, Jan. 23, 2021 morning at Cedars-Sinai Medical Center in Los Angeles. (AP Photo/Marty Lederhandler, File)

1933 онд Нью Йоркийн Брүүклин дүүрэгт мэндэлсэн Кинг 1970-аад оны үед The Larry King Show радиогийн нэвтрүүлгээрээ анх алдаршсан юм.

1985 онд тэр CNN сувагт Larry King Live шоугаа нээж, алдар нэр нь дэлхий дахинд түгж эхэлжээ.

Гэвч 2010 оноос Ларри Кингийн шоуны үзэгчдийн тоо эрс буурсан нь түүний зочинтойгоо зөөлөн ярилцдаг арга барил нь хоцрогдсонтой холбоотой гэж үздэг. Үзэгчид илүү түрэмгий, зочноо хүнд байдалд оруулдаг ярилцлагын хэлбэрийг сонирхох болсон байна.

Үүний дараа тэр CNN-ий шоугаа орхиж, Британийн сэтгүүлч Пирс Морганд шилжүүлсэн юм.

Эх сурвалж: CNN

error: Content is protected !!