Оогий: Намайг юу хийлгэсэн бэ яагаад гэнэт барби царайтай болчив л гэх юм

Oogii брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг Австрали улсад амьдарч, олон төрлийн ажил хийдэг гэдгийг олон хүн сайн мэдэх болов уу. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй 2017 оноос өөрийн нэрийн OOGII брэндийг гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсанаар Монголдоо төдийгүй Австралид амжилттай танигдаад байгаа юм. Тэгвэл тэрбээр өөрийн амжилтанд хүргэдэг сонирхолтой зөвлөгөөгөө бусдад хүргэсэн юм.

Шалтаг тоочихгүй амьдарцгаая

Намайг юу хийлгэсэн бэ яагаад гэнэт барби царайтай болчив л гэх юм… Би насан туршдаа жижигхэн толгойтой, үнэгэн нүдтэй, том духтай байсан шдээ – корпорэйт орчинд ажилладаг тул нүүрээ будалгүй яахав.

Гэр орондоо бол нүүрээ буддаггүй, угаасаа жижиг толгойтой хүүхдэрхүү царайтай шдээ Ер нь бол эмэгтэй хүн сайхан харагдвал хиймэл, мөнгөтэй болохоор гоё байна гэж шалтаг тоочих хэрэггүй. Багахан мөнгө (саван, чийгшүүлэгч, мөс ашиглаад) зарцуулаад сайхан харагдах жор:

1. Нүүрээ заавал савандаж сайхан угаа (өглөө, оройд). Яаж ч ядарсан хамаагүй заавал нүүрээ цэвэрлэж унтаарай. Эрүүл арьс хүнийг залуухан үзэсгэлэнтэй харагдуулдаг.

2. Арьсандаа тохирсон чийгшүүлэгч хэрэглэ. Тослог арьстай бол усан суурьтай чийгшүүлэгч хэрэглэх гм…

3. Арьс унжих гээд байвал өглөө оройд мөсөөр арч.

4. Өвчний тарга биш л бол жингээ барь. Хоолоороо, дасгал хөдөлгөөнөөр. Тийм зав байхгүй гэж үү? Би 5 ажил хийдэг. Гэхдээ л 7 хоногт 3,4 удаа нэг нэг цагаар алхдаг. Цагийн менежментээ сайжруулах нь зүйтэй. Алхах зуураа подкаст сонсдог.

5. Намайг янз бүрийн зүйл хийлгээд байна гэж xaрдахын оронд (би 5 ажил хийдэг, бүх зүйл цагийн хуваарийн дагуу – тийм зав байхгүй. Хүсвэл хийлгэнэ. Хүсэхгүй бол хийлгэхгүй. Хэн юу гэх надад үнэхээр хамаагүй.) хийлгэмээр байвал хийлгээд, янз бүрийн зүйл хийлгэмээргүй байвал уургаа хоолноосоо бүтэн авч өөрийгөө арчлах нь зүйтэй.

6. Ажилдаа сэтгэлээсээ хандаж, ажлаа цагт нь эхлүүлж цагт нь дуусга.

7. Эрүүл биед саруул ухаан оршино. Дасгал хийх үедээ өөртөө хэрэгтэй подкаст сонсож байгаарай.

8. Үргэлж сам, уруулын будаг цүнхэндээ авч явж байгаарай.

9. Ус уух – өдөрт 2-3л ус бага багаар залигаж ууж байгаарай. Өглөө бүр 2 стакан ус өлөн элгэн дээрээ уух. Унтахаас 2 цагийн өмнөөс ус уухаа зогсоох.

Оогий

error: Content is protected !!