Жирэмсний гэрэл зургийг үнэгүй авахаа мэдэгдсэн зурагчин Б.Сандагдорж

Сошиалд хөл хүнд эмэгтэйн гэрэл зургийг тэглэсэн гэх мэдээлэл түгэх болов. Тэгвэл гэрэл зурагчин Б.Сандагдорж долдугаар сарын нэгнийг хүртэл жирэмсэн эмэгтэйн гэрэл зургийг үнэ төлбөргүй авч өгөх аж.

Тэрбээр, Өөрийнхөө боломжинд таруулж жирэмсэн ээжүүдийг баярлуулахыг хүссэн юм. Баасан гариг бүр 10, 12, 14, 16, 18 цагуудад цаг өгч байгаа. Эхний үйлчлүүлэгч дараагийн үйлчлүүлэгч хоёрыг уулзуулахгүйн тулд хоёр хоёр цагийн зайтай өгөхгүй бол корона энтэр гээд бас аюултай л даа.

Долоо хоногт 5-хан л хүний зураг авах боломжтой. Сард 20 хүн 7 сарын 1 хүртэл 110 орчим хүний зураг үнэгүй авч өгнө. Ямартай ч нэг ч хүнийг баярлуулаагүй байснаас дээр байх гэж бодсон юм. Угаасаа хүн бүрийг зургийг үнэгүй аваад байх боломж байхгүй.

Бусад өдөр нь үнэлгээтэй ажилаа хийж түрээс төлбөр, ар ахуй амьдралаа зохицуулахгүй бол бас хэцүү л дээ гэлээ.

error: Content is protected !!