Хөтлөгч Х.Санжаагийн ээлжит амрагаар Доржпагма тодорчээ

Дуулианы эзэн Х.Санжсүрэн ээлжит амрагаараа Б.Доржпагмаг сонгосон бололтой. Гэхдээ тэрбээр харилцаагаа нууцалж байв. Харин дууч бүсгүй олонд дэлгэлээ.

The Voice Mongolia шоуны финалын шат хүртэл өрсөлдсөн Б.Доржпагма өөрийн сторидоо улаан үс зохихгүй байна гээд шоолоод байна хэмээж, үүнээс хэд хоногийн өмнө тэд хамтдаа салхинд хос цамцаар ижилсэн гарсан байдаг.

Үүнийг нь ажигч дагагчид нь хэдийнээ олоод мэдчихсэн юм. Хайрын романсаа эхлүүлсэн гэдгээ өдгөө нууцлахаа больж буй бололтой.

Хүн өөрийн дуртай зүйлээ хамгийн сайн хийж чаддаг. Тухайн зүйлдээ дуртай бол хүн хөлийг нь хорьсон ч түүн рүүгээ тэмүүлж байдаг. Надад ч ялгаагүй ийм зүйл тохиолдсон.

Шоунд оролцмоор байдаг, бүртгэл нь дуусах гээд байдаг. Яах вэ гэж их бодсон. Учир нь би чинь ийм бүдүүн байж яаж тайзан дээр гарах юм гэж их бодсон. Бас мэргэжлээрээ дөнгөж төгсөж байсан үе учраас ажил хийх аль эсвэл шоундаа оролцохоор бүртгүүлэх гэсэн сонголтод тулж ирсэн. Гэхдээ би дуугаа хэзээ ч орхиж чадахгүй учраас шоугаа сонгосон юм даа хэмээн ярилцлагадаа дурдаж байжээ.

Б.Доржпагма гурван ахтай. Айлын ганц охин аж. Хөтлөгч залуу тэдний хайрын романс цааш хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

error: Content is protected !!