С.Ганбаатар гишүүн хамаг биеэ бариулж аваад өлсгөлөн зарласан уу


Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн. Түүнийг дэмжигч олон төв талбай дээр цугласан бөгөөд энэ жагсаалд халдварын сэжигтэй голомтоос ирсэн хүн ирснээр хүмүүсийг яаралтай тусгаарлан шинжилгээ авч эхэлсэн билээ.

Гишүүн өлсгөлөн зарлахаасаа өмнө хамаг биеэ сайхан бариулж авсан уу гэх мдээлэл түгэв. Учир нь сошиалд түүний бариач дээр очсон гэрэл зураг өчигдөр тавигдсан юм.

Дэмжиж явдаг шударга гишүүн С.Ганбаатар эрүүл энх аз жаргал хүсэн ерөөе. Санасан зорьсон бүхэн нь саадгүй бүтэх болтугай.Энэ хуучин цаг сайхан байх үеийн зураг шүү. Оюу толгойн талаар зөв зүйл хийж байгааг нь дэмжээд хамт авахуулсан зургаа тавилаа хэмээн Р.Энхсүлд бариач постолсон юм. Ийнхүү олны эргэлзээ тайлагдлаа.

Зөвхөн улс эх орноо бодсон. Оюу толгойн луйварын эсрэг ганцаар ингэж тэмцэж байгаа эх оронч хүнтэй хамт, дэмждэг шүү гэж бариач Р.Энхсүлд түүнийг дамжиж төв талбай дээр очжээ. Ямартай ч гишүүн өлсгөлөн зарлахаасаа өмнө бариулаагүй аж.

error: Content is protected !!