Зэгзгэр болсон Ч.Номинхолбоо

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн дүү гэхээс илүү инстграмм од гэдгээр олонд танигдсан Ч.Номинхолбоо кето дэглэм бариад нэг сарын дотор 13 кг хасжээ. Ёстой л монголчуудын ярьдагаар зэгзгэр амьтан болжээ.

Анх тэрбээр өөрийнхөө төрсөн өдөрт зориулж турж байсан. Харин өдгөө ч тэрхүү биеийн галбираа алдалгүй хадгалж яваа гэнэ шүү.

Ч.Номинхолбоогийн хувьд нэг хэсэг Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү С.Цог, Авьяаслаг Монголчууд 2018 оны шоуны ялагч илбэчин С.Билэгт нартай үерхэж байсан. Тэдний хэн нь ч түүний заяаны хань биш байсан гэдэг.

Өдгөө ганц бие яваа. Бизнесээ өргөжүүлж өөрийгөө тордож цаг заваа өөртөө л зориулж буй сайхан бүсгүйд харц унагах залуус олон.

error: Content is protected !!