Сүхбаатарын талбай дээрх жагсаал дээр корона вирусын голомт илэрсэн байна

Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэнтэй билээ.

Харин энэ жагсаалд коронавирусийн шинэ голомтоос ирсэн сэжигтэй тохиолдол ирсэн тул яг одоогоор /2021*01-25 -ны 17 цагийн орчим/ Чингисийн талбайд байгаа иргэдийг тусгаарлалтанд оруулан шинжилгээний хариу гартал тус газар тусгаарлахаар болжээ.

Жагсаалд ирсэн иргэд шинжилгээ гартал хоорондын зайгаа барихыг шаардан хаалтанд авч эхэлжээ. Жагсаалд оролцсон иргэдийг нэг бүрчлэн шинжилгээ авсны дараа тэднийг гаргах аж. Түүнчлэн тус жагсаалд оролцсон иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтанд байхыг aнxааруулж байна.

error: Content is protected !!