ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь халжээ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг тус яамны ТНБД-ын тушаалаар өнгөрөгч Баасан гаригт /2021.01.22/ажлаас нь халах тушаал гаргажээ.

Шалтгаан нь Өргөө амаржих газар амаржсан эх углааштай гарахад мэргэжил арга зүйгээр хангаагүй гэсэн үндэслэлээр халсан байна.

ЭМЯ-ны бичиг хэргийн ажилтнаас Covid-19 халдвар илэрсэн тул Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өчигдрөөс гэрийн тусгаарлалтад оржээ. Түүнийг албан тушаалаас нь халсан шийдвэрийг (2021.01.25) өөрт нь цахимаар танилцуулж, Ажлаа мөн цахимаар хүлээлгэж өг гэжээ.

error: Content is protected !!