Үсээ засуулсан гэр бүлийн иргэдээс коронавирус илэрчээ


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА дараах мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 25-нд нийт 12039  сорьцод шинжилгээ хийхэд  Улаанбаатарт 13 хүнээс Сovid-19 илэрлээ. Бусад аймгуудад бүртгэгдээгүй. Шинээр бүртгэгдсэн 13 тохиолдлын хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч бол бусад нь батлагдсан халдварын ойрын хавьтал байна. Мөн нийтийн байранд долоон тохиолдол бүртгэгдсэн. Нэг гэр бүлийн гурван хүн үсчинд үсээ засуулж, халдвар авсан.  Өчигдөр 42 эдгэсэн Тандалт, шинжилгээний ажил үргэлжилж байна. Ингэснээр Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 1154 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1656 болсон. Үүнээс эдгэрсэн 1211 буюу 71.3 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 432 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хөнгөн 384 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 147 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 135  хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг байгаа Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 159 хүн эмчлүүлж буй. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүндэвтэр гурван хүн хяналтад байна.

error: Content is protected !!