Цалинтай ээжийн мөнгийг хууль зөрчсөн гэж ҮХЦ үзэж, зогсоохоор болжээ


Нийгмийн халамжийн тэтгэмжит хөтөлбөрүүдийн нэг болох 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Цалинтай эх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.  Тодруулбал, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгодог.  Тэгвэл 2021 оны 7-р сарын 1-ний өдрөөс Цалинтай ээж хөтөлбөрийг зогсоож, хүүхдээ асарч буй эхчүүлэл 50 мянган төгрөг олгохгүй байх Үндсэн хуулийн цэцийн зүгнэлт гарчээ. 

Учир нь  Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэжээ. Тодруулбал, тус хуулиар өөрийн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд, хүүхэд асарсны тэтгэмж олгохоор заасан. Энэ нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцгийн дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзжээ. 

error: Content is protected !!