Сэтгүүлч Ч.Лодойсамбуу би студиэ аваад ярилцахаар очиход хөөлгөж байна, худлаа гар гэв


УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбай дээр өлсгөлөн зарлаж, суулт хийсээр байгаа билээ. Түүнтэй өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЗГХЭГ-ын дэд дарга уулзсан. Тэрбээ, Нэгдүгээрт, Лондон, Нью-Йорк, Хонконг болон гадаадын олон улсын шүүх дээр Оюутолгой төслийн гэрээг авлига өгч, авч байгуулсан гэдэг нь нотлогдсон энэ үед шууд олон улсын байгууллагуудад Ерөнхий сайд ард түмний эрх ашгийг төлөөлж, нэхэмжлэл гаргаад энэ гэрээг цуцлах үндэслэл болсон байна. Тэр нэхэмжлэлээ хэзээ гаргах вэ.

Тэр хүртэл би өлсгөлөн зарлана. Хоёрдугаарт, олон улсын шүүх дээр МАН, АН-ын 24 улс төрч оролцсон авлига өгч царцаасан хөрөнгийг буцаан Монголд авч ирэх нэхэмжлэл гаргана уу. Гуравдугаарт, хэрвээ өнөөдөр намайг ажлын хэсэгт оруулбал олон улсын шүүхүүд рүү гарах нэхэмжлэл дээр өөрийн хувилбар, томъёоллыг бичих боломжтой. Монгол Улсын Засгийн газар яагаад Оюутолгой төслийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн талаарх албан бичгийг маргааш надад өгөхийг хүсье гэсэн юм.

Тэгвэл сэтгүүлч Ч.Лодойсамбуу С.Ганбаатар гишүүнийг Улаан бал нэвтрүүлэгтэй урьж, ярилцахаар студиэ аваад очтол хөөжээ. Энэ талаар тэрбээр, Өлсгөлөн зарлаж байгаа болохоор нь хүндлээд сутдиэ аваад очлоо. Ядраад байна гээд гарч ирсэнгүй. Хүмүүсээрээ бүр хөөлгөж туулгаж байна. Өөрөө баахан тв дуудаад хашгирах болохоороо эрч хүчтэй. Асуулт асууя гэхээр ядарчихна. Ийм худлаа, увайгүй тархи харлуулагч хүмүүсээ одоо ялгаж салгамаар байна. Ээж аав ах эгч нартаа хэлж ойлгуулмаар байна. Эдний улс төрийн ашиг хонжоондоо хэрэглээд хаядаг амны цаас болохоо боль оо гээд.

error: Content is protected !!