Д.Даваадорж анх удаагаа эхнэр Ундралынхаа талаар ийн ярилаа


Сошиалд сайн аав гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн ХИТ-ын Давааням агсны хүү Даваадоржийг уншигч та таних биз ээ. Тэрбээр жүжигчин Ч.Ундралтай амьдралаа холбосон. Гэхдээ хувийн амьдралаа ихэд нууцалдаг. Тэгвэл энэ удаад гэр бүлийнхээ талаар анх удаагаа ам нээв.

Би ам бүл тавуулаа амьдардаг. Миний гэр бүлийн хүнийг Ч.Ундрал гэдэг. Том хүүг маань Абул, охиныг минь Дагийна гэдэг. Бас мууртайгаа хамт амьдардаг. Бид хоёр танилцууаад 6 жил 4 сар хугацааг үдэж байна. Би олон талаасаа нээлттэй байдаг ч гэр бүлийнхээ амьдралыг нээхийг хүсдэггүй.

Учир нь хүмүүс зөв талаас нь бус буруу тийш нь эргүүлж ярьдаг. Дээрээс нь өөрийнхөө амьдралаар биш хүнийхээр амьдардаг муухай зан байна л даа. Охиноо төрснөөс хойш харин нээлттэй байгаа. Надад ийм хөөрхөн охин бэлэглэж, эцэг байх жаргалыг мэдрүүлсэнд ханьдаа маш их баярлаж явдаг.

Намайг өдий зэрэгтэй байхад их нөлөө үзүүлсэн хүн. Аавыгаа алдснаас хойш хүний л амьдралын үздэг бүхнийг тууллаа. Цаашдаа ч үзэх байх. Би хувь тавиланд маш их итгэдэг. Анх бид хоёр ажлын шугамаар тааралдаж байсан юм. Бид амаргүй энэ хооронд даван тууллаа.

Ч.Ундрал маань намайг сэтгэлзүйн хувьд бол үнэхээр уургалсан. Намайг зөв чиглүүлж өгсөн. Миний хань надаас илүү олонд танигдсан хүн. Тэрнээс Ундралын нөхөр гэх нь сонин биш. Би дагуулж л амьдарч яваа эр хүн.

Юу гэж хэлэгдэж байгаа нь чухал биш, яаж амьдарч байгаа нь чухал шүү дээ. Насны ялгаа надад ердөөсөө асуудал байхгүй. Хэн нэгэн нас нь хамаагүй эмэгтэйг бие давхар болговол хариуцлагаа үүрээд хамт амьдрах хэрэгтэй. Хүн бол аливаад хайраар дутдаг.

Үр хүүхэд хайраар дутахгүй бялхаж л амьдрах нь энгийн дүрэм. Тэрнээс хэний хүүхэд, хэдэн настай байх нь хэнд ч хамаагүй хэмээн Зэвүүн талк шоунд орохдоо хариулжээ.

error: Content is protected !!