Э.Долгион сэтгүүлчдийг байрны урьдчилгаагаар мэхэлсэндээ ийм тайлбар хийв


Өнөөдөр сошиалд яригдаж буй халуухан сэдвийн нэг нь Блүүмбергийн захирал Э.Долгионы сэтгүүлчдэд гардуулсан хулхи байрны урьдчилгааны батламж. Энэ тухай, сэтгүүлч Мөнх-Очинрын Мөнхтунгалаг өөрийн фэйсбүүктээ анх нийтэлсэн юм.

2018-2019 оны шинэ жилээр асгартлаа баярлаж, аав ээждээ Хэдүүлээ байртай болох нь.Охиныг нь байрны урьдчилгаагаар шагначихлаа гээд уйлах, инээхийн заагт ярьснаа саначихлаа. Тухайн шинэ жилээр Сонины холбооноос тодруулбал, Долгион захиралтай хэсэг мундаг эрхмүүд тодруулж 3 сэтгүүлчийг шилдгээр нэрлэж нэгэн “гайхамшигтай” шагнал гардуулж билээ. Өдрийн сонины ХНБ-ын дарга Оюунтуяа, Ардчилал таймс сонины эрхлэгч Долзодмаа, бидэн 3-ыг. Ингэхдээ Кинг таур апартмент гэж тансаг харшаас 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй байр авах эрхээр шагнав. Би гэдэг хүн бөөн баяр. Нөгөө 2 маань ч баяр хөөр. Тэр шөнөдөө нойр ч хүрсэнгүй. Ингээд маргааш нь өнөөх гоё таур нь Маршлын гүүрний хажууд байдгийг олж мэдээд, өнөөх самбараа тэврээд очлоо. Менежерийг нь ч олж уулзав. Ямар хэргээр ирсэнээ ч хэлэв. Өнөөх залуугийн найрсгаар хэлсэн үгс одоо ч санаанд ил байна. Уучлаарай манай рекламны самбар юм аа. Нийслэлийн хэмжээнд 20 ширхэг л гарсан. Үүгээр байр авах ямар ч боломжгүй. Үүнийг бид худалдан авагч татах зорилгооор хэвлүүлсэн. Ачаа болгож тээвэрлэж явахаар эндээ хаяад явахгүй юү дөө гэж билээ. Ингэж сэтгүүлчийг хуурч, доромжилсон хүн дээ, Долгион гэж Блүүмбэрг ТВ-гийн эрхэм захирал. Огт төсөөлж байгаагүй үг, өгүүлбэр сонсоодТуул гол дагаж баахан уйлж явсаар гэрийнхээ үүдэнд ирэхдээ ороод аав, ээж, охиндоо юу гэж хэлнэ ээ гэж удаан бодож билээ.

Аав минь үнэн учрыг сонсоод, юу ч хэлээгүй ч дараа нь халамцуухан Миний охиныг яагаад хуурчихав. Яагаад… гэж хэнээс ч юм асуугаад л бсан даа. Дараа нь бид 3 Долгион захиралд ямар шагналаар биднийг баярлуулсныг нь хэлтэл Бид юу ч мэдэхгүй ээ, Сонины холбоо чинь ТББ. Ямар ч мөнгөгүй газар шдэ. Хамтран ажилладаг компаниудаасаа сэтгүүлчээ шагнамаар байна гэтэл үүгээр шагначих л гэсэн гээд ер тоогоогүй. Долгион захирал та Блүүмбэргээрээ минут тутамд рекламыг нь явуулдаг Эко констракшны Кинг таурынхаа рекламны төлбөрт сард хэдэн төгрөг авдаг вэ. Сонины холбооныхоо дансыг шилэн болгож, сониныхондоо тайлангаа тавьдаг байж болох уу. Аан тийм, та 50 саяын рекламны самбар өгч байхаар сарынх нь цалинг дугтуйлаад өгчихсөн бол ядаж л тор хүнс авах байсан даа.

Сонины шилдгүүдээ олны нүдэн дээр муухай гомдоож, ямар ч сэтгэлгүй, эр хүний жудаггүй, өөрөө л баяжиж байвал сэтгүүлч яах нь хамаагүй гэсэн хандлагатай явдгаа мөн ч сайн харуулсандаа. Одоо тэр самбар барьсан зурагнаасаа ичээд бдын. Гуравхан сэтгүүлчээ 50 болъё, 5 сая төгрөгөөр урамшуулчих тэнхээгүй гороож явах зуурт Мандахбаяр гэж хүн хэдэн ч сэтгүүлчийг байртай болгочихов доо. Өөрийн амжилтын бялууг ганцаараа хүртэх биш бусадтайгаа хүртэж болдгийг Х.Мандахбаяр гэж хүнээс харах ямагт сайхан байдаг аа.Үүнийг харсан Э.Долгион твиттер ийн жиргэж, тайлбар хийв.

Өдөр тутмын сонины холбооны шинэ жил 2019 оны 12 сарын 26 нд болсон. Гэтэл тэр эрхийн бичиг гээч нь 2019.12.10-2020.01.31 хүртэл нэг сар 20 хоногийн хүчинтэй эд байж. Тэгээд 50 сая төгрөгийн хөнгөлөлтийг хэн эдлэх вэ гэхээр 1 мк2 нь 3.6-3.9 сая төгрөгийн үнэтэй байрнаас авахаар 30 хувийн урьдчилгаагаа төлж захиалсан хүн эдэлнэ ээ гэж… Тухайн байрнуудын хамгийн бага мк2 нь 58 мк2. Үүнийг нэрлэсэн үнийх нь хамгийн багаар 3.6 саяар үржүүлэхэд 208 сая төгрөг болно. Үүний 30 хувь гэхээр 63 сая орчим төгрөг хэрэгтэй. 50 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэхийн тулд хамгийн багадаа л 63 сая төгрөг хэрэгтэй. Түдэй Монголд жирийн өдөр тутмын сонины холбооны сэтгүүлч хичнээр сайн, мундаг байлаа ч бэлэн гаргаад байрны урьдчилгаанд өгөх 63 сая төгрөгтэй байна гэж үгүй. Хэрэв 63 сая төгрөгтэй байсан бол жирийн дундаж орон сууцанд 2 өрөөнд ороод суучихсан байгаа…хэмээн Э.Долгионы тайлбарын хариуг дахин нэг сэтгүүлч цахимд бичиж өгөв.

error: Content is protected !!