У.Хүрэлсүхийн кноп ажлаагүй тул Л.Оюун-Эрдэнээс татгалзжээ


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцлээ. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих санал хураалтад тус байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүнээс 13 нь дэмжив. Харин УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Б.Пүрэвдорж, Г.Ганболд нарын гурван гишүүн эсрэг санал өглөө.

Энэ талаар У.Хүрэлсүх тайлбарлахдаа Кноп ажиллаагүй тул миний санал татгалзсан талд гарсан. Цаашид анхаарах болно гэв. Түүнийг өгсөн саналыг ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан дэмжсэнд тооцож, протоколд бүртгүүлэхийг үүрэг болгов.

error: Content is protected !!