Hайруулагч Л.Эрдэнэбулган тэнгэpийн оpныг зоpьжээ


Ардын Хатанбаатар Магсаржавын дүрээрээ олонд танигдсан жүжигчин, найруулагч Л.Эрдэнэбулган өвчний улмаас тэнгэpийн оpныг зоpьжээ.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагваагийн Эрдэнэбулган 1940 онд Булган аймгийн Бугат суманд төржээ. Дуучин болох хүсэл эрмэлзлэлээр дүүрэн хүү хотод ирээд азтай тохиолдлоор Түмний нэг киноны дууг дуулжээ.

Дуулсан дуу нь хожим нь төрийн дуулалтай дүйцэх дуу болон түгнэ гэж тухайн үед бодоогүй явсан байх даа. Энэ бол Ж.Бадраагийн үг, Ц.Намсрайжавын хөгжим Халуун элгэн нутаг дуу байлаа. 1967 онд Болгар улсын Софи хотын хотын Хөгжмийн дээд сургуулийг дуулаач мэргэжлээр, 1980 онд Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн найруулагч мэргэжлээр тус тус төгсжээ.

Эрдэнэбулган нь Дуурийн театрт дуучнаас найруулагч болж олон арван дуурь найруулсан гавьяатай хүн билээ.

1973 он Моторын дуу киноны сумын дарга, 1981 он Хатанбаатар киноны Хатанбаатар, 1984 он Нарны унага Жалцав, 1984 он Зарлаагүй дайны оршил Като, 1985 он Фронтод явах өргөдөл Гомбо, 1986 он Намар нахиалсан мод Товуу, 1989 он Алтан шонхор Хиян баатар, 1993 он Ач тус, атаа хорсол Буян зэрэг кинонуудад дүр бүтээжээ.

1993 онд Учиртай гурван толгой 1995 онд Чин ван Ханддорж 1999 онд Шувуу тэнгэрт үүрээ засдаггүй 2008 онд Үхэж үл болно Чингис хаан кинонуудыг найруулжээ.

Түүнгүйгээр өнгөрөөх он жилүүд хэн хүнд хүндхэн байх нь гарцаагүй. 

Олон арван киног бүтээн монгол түмнээ огшоон явсан нэрт найруулагчийнхаа гэр бүл, төрөл төрөгсдөд гvн эмrэнэл илэpхийлж байна. 

УМ МА НИ БАД МИ ХУМ

error: Content is protected !!