Xyжаа гэдэг нь Монгол овогтон гэсэн үг мөн vv


Xyжаа гэдэг нь цагаач гэсэн утгатай хятад үг гэж ойлгож байв. Гэтэл саяхан хятад судлаач Ц.Сүрэнжав гуай 25 дугаар суваг телевизийн Ам нээвэл ярилцлагад орохдоо xyжаа гэдэг нь монгол овогтон гэсэн үг хэмээн тайлбарлав.

Тэрбээр ярихдаа, Монголчуудын дээдэс Дунху /Зүүн ху/ нар. Ялангуяа хиад боржигдууд, Өвөр монголчууд, Хөх нуурын монголчууд, Шинжааны ойрд монголчууд бол бүгдээрээ Ху нарын хойчис. Ху гэдэг бол бид нар. Хyжаа гэдгийн -жаа нь тийм овогтон гэсэн үг байхгүй юу. Хятадаас ирсэн хүн бол муу хүн гэж доош нь хийх гээд өөрсдийнхөө жинхэнэ алдар нэр, эцэг дээдсээ дopомжилж байдгаа ухаараач ээ, болиочээ гэж зориуд хэлмээр байна… гэж ам алдсанд өвөр монголчууд ихэд дyргүйцэж байгаа аж.

Учир нь, Ц.Сүрэнжав гуайн хэлээд буй Ху овогтон айл буюу 胡家 Hu jia гэдэг ханзтай дуудлага ижил боловч, өнөөгийн бидний хэрэглээд буй xyжаа гэдэг нь 伙计huǒ ji гэсэн өөр ханзаар тэмдэглэгддэг гэнэ. Үнэхээр, Хятaдын эртний эх сурвалжуудад Хүннү нарыг Ху нар гэж бичиж тэмдэглэж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ху буюу 胡 гэдэг ханз нь дараах утгыг илэрхийлдэг байжээ.

1.Эртний Хятадад хойд эсвэл баруун бүс нутгийн угсаатныг нэрлэж байв.

2. Хожим нь, гадаад улс эсвэл ерөнхийдөө гадаад үндэстнүүдийг хэлдэг болсон байна.

3. Эмх замбараагүй байдал, үндэслэлгүй явдлыг заадаг байв. Харин 伙计huǒ ji буюу өнөөгийн бидний хэрэглээд буй xyжаа гэдэг үг нь ийм утгатай гэнэ.

1. Хамтран ажилладаг хүн; хамтрагч.

2. Дээр үед дэлгүүрийн ажилтан эсвэл удаан хугацаагаар ажиллаж байсан ажилтан.

3. Өнөө үед хамтран ажиллагч гэсэн утгатай. Хятадын хойд бүс нутгийн аялгуунд найзууд гэсэн утгаар хэрэглэдэг юм байна.

Түүнчлэн Ц.Сүрэнжав гуайн хэлсэн шиг монголчууд бид Ху гэж харь үгээр өөрсдийгөө нэрлэх нь зөв үү, цаашлаад эрт дээр хэрэглэж байсан Ху гэдэг үгээр 1950-иад оны үед хятадуудыг нэрлэж байсан байж таарах уу гэдэг асуулт мөн гарна.

Тэгвэл 1950-иад оны үед энэ үгийг монголчууд ямар утгаар хэрэглэж байв гэвэл, xyжаа гэдэг үг эерэг утгаар буюу найз гэсэн утгатай байсан байна. Харин 1950-иад оны сүүлээр ЗХУ-ын Коммунист нам, Хятадын эв хамтын намын хооронд зөpчил үүсэж, үүнээс үүдэн Монгол, Хятадын хоорондох харилцаа хурцадмал байдалд орсон.

Энэ үеэс хойш xyжаа гэдэг нь хятад хүнийг нэрлэх болсон байна. Ингэхээр өнөөдрийн хужаа гэж ярьж байгааг бидний өвөг дээдсийг хэлж байна гэх нь ихэд далий тайлбар болох ажуу.

сэтгүүлч  Б.Хандмаа

error: Content is protected !!