Дуучин Х.Мөнгөнцэцэгийн фото харьцуулалт

Дуучин Х.Мөнгөнцэцэг анх Дуэт vs Дуэль нэвтрүүлэгт оролцож жүжигчин Г.Эзэнмөнхтэй хамтарч тэргүүн байрын эзэд болсноороо анх сонсогчдын сонорыг мялааж байв. СУИС-ийг 2013 онд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Түүнийг сургуульдаа орж байх үед нийтийн дууны эрин жинхэнэ ноёлж байсан үе.

Бүр хөдөөний хүүхэд. Би Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат. Би энэ сайхан нутагт төрж өссөн дөө дандаа баярлаж, бахархаж явдаг. Би багаасаа л мал хариулж, морь уралдуулж өссөн хүүхэд. Одоо ч морь харахаараа их догдолдог. Ер нь хөдөөний айл бүр л морь уралдуулдаг шүү дээ.

Аав, ээж маань гурван охинтой хүмүүс. Би том нь. Аав маань намайг хүү шиг бодож өсгөсөн ч юм уу гэж одоо боддог юм. Бага байхад аавыгаа гарсан ч орсон ч дагаж явдаг байлаа. Аав ирэх бараанаар гараад зогсчихно. Намайг дээлэн дээрээс минь өргөөд л мотоциклийн өмнүүр суулгачихдаг. Заримдаа өвөртөө хийчихнэ. Салхи зөрөөд давхих үедээ толгойд уут углаад л дагуулаад явдаг байв хэмээн хүүхэд насныхаа дурсамжийг хуучилжээ.

Ээж, аав шигээ нэг цул болж чадах ханиа олж, өрх гэрээ бариад хүүхдүүдийнхээ төлөө зүтгэх тэр өдрүүд хэзээ нэгэн цагт ирж таарна. Би аливаад яарч, их хүсч шунаад байдаггүй. Цагийн тохироо нь бүрдвэл болох юм болдгоороо болно л гэж санадаг гэж заяаны ханийхаа талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн ярьж байжээ. Тэгвэл өдгөө тэрбээр хэдийнээ заяаны ханиа олж өнөр өтгөн гэр бүл болсон.

Ямартай ч оюутан ахуйдаа үерхэж нөхөрлөж явсан Б.Болдтойгоо ханилсан. Гэхдээ тэдний хайр дурлал нэлээд дуулиантай эхэлсэн ч өдгөө аз жаргалтай яваа. Японд нэг удаа явж байхдаа ийм дүр төрхтэй байжээ. Х.Мөнгөнцэцэгийг зохиолын дууны отгон гүнж хэмээн цоллож байсан.

error: Content is protected !!