Жүжигчин Ариука амрагаа албан ёсоор ил гаргав

Эмоци продакшны жүжигчин Б.Ариунцэцэг буюу олноо Ариука хэмээгдэн танигдсан. Тэрбээр анхны нөхрөөсөө салаад охиноо ганцаараа өсгөж явсан билээ. Тэгвэл хөл хорионы үед хайраа олсон гэдэг.

Тэрбээр инстаграм хуудастаа 371 мянган дагагчтай бөгөөд тэд нартаа албан ёсоор нөхрөө танилцуулна хэмээж байв. Түүний нөхрийг Мөнхөө гэдэг. Автомашин сонирхогч нэгэн. Гарын хоолоороо жүжигчин бүсгүйг ихэд татсан аж.

Хайр дурлалдаа шатаж яваа тэд өдгөө нэг гэрт амьдрах болжээ. Удаан хугацаанд нууцалж байж ийн ил болгосон хосуудыг өмнө нь бие биенээ таних хугацааг өнгөрүүлсэн байгаасай билээ хэмээн фэнүүд нь санаа зовж суугаа гэнэ.

Эрчүүд сайхан цуйван сэгсэрдэг дүрээрээ олны танил болсон жүжигчин бүсгүй тун удахгүй хуримаа зар түгээх бололтой. Охиндоо эргэн очихийг хүсэж явсан Чинзогийн хүсэл ийн биелэлээ олсонгүй.

error: Content is protected !!