Дуучин, найруулагч Б.Хулан ээж болжээ


Universe best songs тэмцээнд оролцож олны танил болсон дуучин Б.Хуланг залуус таних биз ээ. Эвлэгхэн хоолойгоороо олны хайрыг ихэд татаж явсан тэрбээр АНУ-д кино найруулагчаар мэргэжил эзэмшиж ирээд СУИС-д ур чадварын багшаар ажилласан.

Түүний хайрт Америкт байдаг учир одоогоос хоёр жилийн өмнө тус улсыг зорин хамтдаа амьдрах болсон юм. Хосууд үерхээд долоон жилийн дараа аав, ээж болцгоов.

Шинэ оны босгон дээр охиноо өлгийдөн авчээ.Түүний нөхрийг Сосорбарам гэдэг бөгөөд АНУ-д урлагийн чиглэлээр суралцаж төгссөн аж. Бяцхан охиндоо тэд Монголжин нэрийг хайрлажээ.

Түүний нөхөр их халамжтай бөгөөд төрөхөд нь хамтдаа эмнэлэгт хоёр хонож бүхий л чадлаараа эхнэрээ халамжилсан байна. Охиноо хараад асгартал уйлж, эхнэрээ харж хамгийн ихээр хайрлах мэдрэмж нь бүүр ч их ундарсан гэнэ шүү.

error: Content is protected !!