Буян Жагаа: Монгол эмэгтэйчүүдийн эрх гэж юу байсан юм, үхтэл нь бамбирдаж, их хүүхэд гаргуулах хэрэгтэй /бичлэг/


Хуучин Монгол эр хүн рүү эмэгтэй хүн эгцэлж хардаггүй байлаа. Одоо тэгсэн бүр нөхрөөсөө мөнгө нэхээл, хувцас, төрсөн өдрөө тэмдэглэхийг хүсэх болсон. Яаж тийм эмэгтэй хүнийг хүндлэх вэ дээ. Монгол эмэгтэйчүүдийн эрх гэж юу байсан юм.

Хүүхэд гаргахын оронд архи ууж агсам тавиад сууж байдаг юм уу. Yхтэл нь бамбирдаж, үхтэл нь хүүхэд гаргуулах хэрэгтэй. Долоо , найман хүүхэдтэй болоод ирэхээр эр хүний өөдөөс хуцах нь уу баар хэсэх нь үү харья л даа хэмээн эмэгтэйчүүдийг доромжилсон зүйлсийг Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан ярьжээ.

Түүний бичлэг сошиалд цацагдаж олон хүний дургүйцлийг хүргээд байна. Жагаагийн оролцсон нэвтрүүлэг нь бямба гаригт үзэгчдийн хүртээл болох юм.

error: Content is protected !!