Б.Сарантуяагийн бага охиноо эмнэлэгт үзүүлэх гэтэл PCR шинжилгээ нэхжээ


Монгол улс дотооддоо коронавирусийг алдаад нэлээд хэдэн сарын нүүрийг үзэж байна. Гэтэл төрөх эмнэлгээсээ эхлээд өвчтөн хүлээж авахдаа хэрхэн тусгаарлаж төрүүлэх ч ямар ч бэлтгэл ажилгүй байгааг уншигч та анзаарсан биз. Тэгвэл МУГЖ Б.Сарантуяагийн бага охины бие өвдөөд эмнэлэгт үзүүлэх гэтэл 72 цагийн дотор PCR-р шинжилгээ өгсөн байх ёстой гэжээ.

Энэ тухай тэрбээр, PCR Шинжилгээ 72 цаг. Өдрийн мэнд найзуудаа? За цаана чинь улс төржөөд байж байх хооронд чухал мэдээлэл дамжуулья…Улсын эмнэлэг нтр гэж ярьсангүй ээ…Миний бага охин бие нь чилээрхээд, үзүүлэх гэтэл pcr шинжилгээ өгсөн байх ёстой ингэнээ, түргэвчилсэн нь эмнэлэг дээрээ авдаг гэнээ…Тэгэхлээр яаралтай түргэн тусламж Улаанбаатар хотод хаана ч хүлээж авахгүй гэсэн үг юм байна. Бие нь чилээрхэж байгаа,чилээрхэж магадгүй ,магадлал өндөртэй нөхдүүд хорооныхоо төвд шинжилгээгээ үнэ төлбөргүй өгөөд, шүд зуун хариугаа аваад эмнэлэг рүүгээ мөлхөж очих н ээ дээ ай …Гүй мөн хэцүү яа… Би ч энэ удаад аптекаар аргалж байгаад охиноо үзүүлэхээс дээ… Интэрмэд ,Сонгдо эмнэлгүүдээс лавласан болно…хэмээв.

error: Content is protected !!