Жүжигчин Б.Хулангийн өмөг түшиг


Х-Түц продакшнаас гармагцаа сураг алдарсан жүжигчин Б.Хулан хааяахан кинонд харагдах болсон. Тэрбээр өөрөөсөө ах хүнтэй хоёрдахь амьдралаа эхлүүлсэн юм.

Энэ тухайгаа, Би амьдралдаа нэг удаа алдсан. Гэхдээ энэ алдаа минь тийм ноцтой юу гэвэл үгүй. Хүмүүс миний тухай янз бүрээр ярьж, бичихийг хараад хааяа хүүгээ унтуулчихаад өрөөндөө сэм уйлах үе байсан. Миний нөхөр надаас арав гаруй насаар ах, Шанхайд кино найруулагч мэргэжлээр суралцсан Соёлтхүү гэж хүн бий. Мэргэжлээрээ ажилладаггүй, өөрийн гэсэн хувийн бизнестэй ч тэгтлээ баян биш.

Намайг оюутан байхад хайрлаж, дурлаж явсан гэдэг юм билээ. Тэр хүн маань тодорхой хэмжээнд амьдрал үзчихсэн болохоор надад амар байдаг юм. Хайр халамж, халуун тэврэлт дутагдаж явсан надад нөхөр маань бүгдийг өгсөн хэмээн ярьж байсан. Гэвч тэдний амьдрал хоёр тийш болсон юм. Хүүг нь С.Ренчинлхаа гэдэг том болжээ.

Түүний том охин хэдхэн хоногийн өмнө 16 нас хүрсэн юм. Ээжийгээ усны дусал мэт дуурайсан охин нь өмөг түшиг нь болж яваа гэнэ.

error: Content is protected !!