П.Анужин: “Миний амьдралд, 4 нөхөр, 4 эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй!!!


УИХ-ын гишүүн асан, Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан LiveTV-ийн LiveTalk ярилцлага өгөх үеэрээ УИХ-н гишүүн П.Анужингийн хувийн амьдралын талаар дурьдаад авсан.

Тэрбээр ярихдаа, Нөгөө УИХ-ын гишүүн хэн билээ? Aйлгvй юм. П.Анужин. 4 хүнээс 4 хүүхэд гаргаж байна шд. Ямар биeэ vнэлэгчийн газраас ирсэн юм уу хаашаа юм? Улс төрийн тоймч Гантулгаас л илүү юм гэнэ дээ. Одоо хаана байгаан Анужин? Үг хэлж байна уу? Ийгл ТВ-ийн Жаргалмаа нэг удаа ингээд ТВ-ийн нэвтрүүлэгч шиг ярьсан тэгээд таг. Одоо УИХ-д суусан хүүхнүүд юу ярьж байна? Жopлoнгийн тухай ярьж байгаа юм. Хөдөө жopлoнтой болъё гээд. Xyлгaйчyyдыг бүгдийг нь хөдөө явуулах хэрэгтэй. Тэндээ байж байг. Жopлoн бариад хэмээн ярьсан.

Харин түүний ингэж хэлсний хариуд П.Анужин: 

Сүүлийн өдрүүдэд, Чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороод, ажлын хэсэг ачаалалтай хуралдлаа. Ажлаа дуусаад талбай орж нэг ангийн С.Ганбаатар гишүүнтэйгээ уулзахаар 2 дахь удаагаа очлоо. Өмнө нь ч очихдоо хэлж байсанчлан биеэ бодохыг, бие эрүүл байвал ихийг бүтээхийг хэлсэн. Оюу толгойн гэрээний хувьд, бид дотооддоо учир эвээ олж байж гадна талтай үгээ олно.

Энэ хүн эх орон, ээж эхчүүд, ирээдүйн төлөө энд суугаа! Ижил цаг хугацаанд олон хүн над руу Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа! Би хувь хүнийхээ хувьд, дopoмж гyтaaмжийг, даахыг хичээж ирсээн, даадаг ч. Харин би Монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ! Өмөөрнө! Миний амьдралд, 4 нөхөр, 4 эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй!!! Би албан ёсоор хэлье!

Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй! Бүлээн мэдээгээр ажлын урт өдрийг жаргаая! Галд өртсөн залуу гэр бүл, тэдний 5 хүүхэд яг энэ цаг мөчид гэр, тавилгаа хүлээн авлаа! Нэг өдрийн өмнө болов галаа тойрч дулаан хоног ээ!

error: Content is protected !!