С.Ганбаатар өлcгөлөнгөө зогсоогоогүй


МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюу толгойгоо буцаан авах өлсгөлөн нэртэй суулт, өлсгөлөнг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эхлүүлсэн.

Тэгвэл цаг агаарын хүнд нөхцөлд талбай дээр 5 хонож байгаа С.Ганбаатар гишүүнтэй Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрсөн шөнө түүнтэй дахин ирж уулзсан

Түүний эрүүл мэндэд санаа нь зовж байгаа тул өлсгөлөнгөө зогсоохыг гуйсан. Тэд тухайн уулзалтаар өнөөдөр нэхэмжлэхээ хамтдаа бэлдээд яаралтай явуулахаар тохиролцлоо.

Ганбаатар гишүүн Төрийн ордонд бусад гишүүнтэй уулзсан бөгөөд ингэснээр түүнийг өлсгөлөнгөө зогсоосон хэмээн бичээд байсан билээ.

Тэгвэл тэрбээр шөнийн 03 цагт ийн бичжээ. Үргэлж итгэж дэмжиж байдаг иргэддээ Баярлалаа. Мөн Гадаадаас дэмжсэн бүх хүмүүс баярлаж байна.

Маргааш 09 цагаас Ерөнхий сайд НЬЮ-ЙОРКИЙН дээд шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж гарын үсэг зурж явуулахаар болсоон.

Албан бичгийг явуулах хүртэл Өлсгөлөнгөө зогсоохгүй үргэлжлүүлэх болноо. Сайхан нартай шинэ өглөөг хамтдаа угтая хэмээжээ

error: Content is protected !!