Теле хичээлээс юу ч сурахгүй болохоор нь гурил зуурч сурлаа хэмээн уйлангуй ярилаа


Өнгөрсөн жилээс Монгол Улс цар тахлын улмаас хөл хорио тогтоож, Ерөнхий боловсролын сургуулиудын танхимын сургалтыг теле цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнээс үүдэж сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүсэж, эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэвч эрүүл байвал болно доо хэмээсээр дотооддоо алдчихсан.

Ийнхүү бараг хоёр жил хүүхдүүд сургуульдаа явж чадсангүй. Сошиал од М.Энх-Эрдэнэ охин өдгөө тавдугаар ангид суралцдаг.

Тэрбээр, Хичээлдээ явахгүй гэртээ теле хичээл үзэх төвөгтэй байсан. Үзэхэд ойлгомжгүй. Ангид болохоор багш сайн ярьж тайлбарлаад, хоорондоо ярилцаад их ойлгомжтой байдаг байсан. Теле хичээлийг ангийн багшаас өөр аргачлалаар заадаг болохоор би ерөөсөө ойлгоогүй. Ангид хичээллэж байхад багш даалгавар өгч бид нар бие дааж хийдэг. Гэтэл теле хичээл шууд л хариуг нь хэлээд өгчихдөг. Ерөнхийдөө манай багш самбар дээр бүх хичээлээ заачихаад дараа нь ижил түвшний даалгавар өгч хичээлийг бататгадаг. Теле хичээлээс болж хүүхдүүд хуулдаг, хариуг цээжилдэг болоод байна. Тиймээс теле хичээлийг илүү урт цагаар чанартай, ойлгомжтой болгож өгөөч гэж хүсч байна. Теле хичээлийг нөхөж анхаарлаа төвлөрүүлж үзэхээс нааш сайн ойлгодоггүй.

Тийм болохоор ээж аавдаа тусалж гэрийн ажил хийж сурч байгаа. Гурил зуурах бол зөвхөн нэг жишээ. Би амралтаараа Монгол Улсын 21 аймгийн үзэсгэлэнт газруудыг бичиж тэмдэглэсэн. Мөн таван тивийнхээ бүх улсын тугийг зурж байгаа. Өөрийнхөө сонирхдог зүйлсийг хийж амралтаа өнгөрүүлж байна хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

error: Content is protected !!