Соёлын сайдад дэмжигдсэн Ч.Номингийн ажлын замналтай танилц

У.Хүрэлсүхийн танхим огцорсон гэдгийг хүн бүр мэдэж буй. Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдож тамгаа гардан авсан билээ. Яг энэ цаг үед МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Соёлын сайдад Гацууртын Чинбатын охин Ч.Номинг дэмжжээ.

Түүнийг уншигч та Монгол HD телевизийн захирал гэдгээр нь илүүтэй мэднэ. Ч.Номин нь 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн. 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер, 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна. Түүний аавийг Чинбат гэдэг бөгөөд Гацуурт компанийн захирал. Гацуурт компанийн ирээдүйн удирдагч гэгдэх Ч.Номин хар багаасаа үерхсэн найз залуутайгаа гэрлэж 3 хүүгийн ээж болсон.

Түүний ажлын замнал, захиралын ажлын анхны гараагаа байгалийн цогцолбор газар болох 5 одтой Тэрэлж буудлаас эхэлж байжээ. 2011 оноос хойш Монгол HD телевизийн захирлаар ажиллаж байгаа юм. Монголд анх удаа HD форматыг нэвтрүүлж, сүүлийн хоёр жилийн турш телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийсэн.

Энэ үйл явцдаа бусдыгаа ч уриалан, манлайлж байгаа тэдний арга туршлага салбарынхны анхаарлыг эрхгүй татдаг. Дотоодын төдийгүй олон улсад ч тэдний үйл хэргийг үнэлж 2013 онд Ч.Номин нь телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр шалгарсан билээ.

error: Content is protected !!