Х.Санжсүрэн нэг хүнтэй өдөр болгон хийдэг юм аа давтаад байвал уйтгартай гэв


Хөтлөгч, аялагч, продюсер Х.Санжсүрэн Учрал талк шоунд оролцжээ. Тэрбээр хайр дурлал дээрээ хэр уйдамтгай бэ хэмээн асуухад, Хүн хүнээсээ л шалтгаална. Байнгын л арчилж, тойглож байж, харилцаагаа өдөр болгон сайхнаар байлгавал сайхан. Тэрнээс нэг хүнтэй өдөр болгон хийдэг нэг юм аа л хийгээд байвал ямар ч хүн уйдна.

Мөн зүгээр хамт л байгаа л унтаж, идээд л таргалаад хэвтэж байгаа нь жаргал гэж үздэг хосууд байна. Би бол тийм биш. Үхтлээ дурлаад эморох гоё ш дээ, би дуртай. Сүүлийн үед дурламтгай биш болоод байна аа. Хамгийн удаандаа нэг хүнтэй дөрвөн жил үерхсэн гэв.

error: Content is protected !!