Б.Болдсайхан эмч: Одоо мэс засалд орох нь … Заавал даваад гарна


Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан өнөөдөр БНСУ-руу эмчлүүлэхээр МИАТ компанийн карго нислэгээр явсан билээ.

Тэрээр ходоодны хорт хавдраар өвдсөн бөгөөд нэгдүгээр сарын 13-нд бие нь муудаж, 19-ний өдрийг хүртэл Сонгдо эмнэлэгт эмчлүүлсэн юм.

Тэрбээр өнөөдөр xaгалгаандаа орж байгаа бөгөөд xaгалгааны өмнө энэ талаар өөрийн цахим хуудаснаа:

За .. яаралтай заалтаар хөл хорион дунд: Одоо мэс засалд орох нь … Заавал даваад гарна, Монголдоо харина … эс чадвал Мөнх Тэнгри дор, эх нутагтаа монгол бүсгүйн ариун хэвэлд хөвүүн болон ахин төрсү… хэмээн бичсэн юм.

error: Content is protected !!