Т.Мөнхсайхан болон Нямхүү нарын тайлбар

Цахим орчинд ЭМЯ-ны сайд асан Т.Мөнхсайхан болон ХӨСҮТ-н захирал Д.Нямхүү нарын хооронд өрнөсөн бичлэг тарж, тэдний талаар олон яриа гараад байгаа билээ. Тэгвэл энэ бичлэг тарахаас өмнө тэд энэ талаар өөр өөрсдийн тайлбарыг ингэж өгч байжээ.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.НЯМХҮҮ -Өмнө нь ажлын уялдаа, зохион байгуулалт маш сайн байсан тул дунд нь хийдэл гарч байгаагүй. Бараг цэргийн маягийн зохион байгуулалттай байсан. Одоо бол ажлын эрэмбэ, дараалал алдагдаж, зохион байгуулалт эвдэpч, мэдээлэл буруу дамжигдсаар доголдол үүсч байна. Удирдах эрэмбэ дараалал алдагдсан.

Хамгийн гол нь ХӨСҮТ-ийн бүх өвчтөнийг, тэр дотроо сүрьеэгийн өвчтөнүүдийг хүртэл нүүлгэж, ариутгаж, засварлана гэснээс зөрчилдөөн үүссэн. Халдварт өвчнийг аль болох хөдөлгөөнийг хязгаарлаж хумьдаг, нүүлгэн шилжүүлж болохгүй. Энд би урваж, аялдан дагалдсан бол миний албан тушаалаас илүү бидний мэргэжлийн байр суурь алдагдана. ХӨСҮТ-ийн хамт олны хувь заяа шүү дээ. Мөн Сэлэнгэ аймаг зэрэг газраас эмч нарыг авч ирж, ХӨСҮТ дээр бэлтгэ гэсэн чиглэлийг яамнаас өгсөн.

Харин манай эмч нар боломжгүй зүйл гээд дуpгүйцсэн. Тиймээс сайдын даалгаврыг биелүүлээгүй. Энэ мэт шалтгаанаас болж зөрчилдөөн үүссэн нь үнэн. Үүрэг даалгавар биелүүлэхгүй байна, чадахгүй бол ажлаа өгөөрэй гэсэн.

Эрүүл мэндийн сайд асан Т.МӨНХСАЙХАН – Эрүүл мэндийн салбарт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд халдварт өвчин хэрхэн тархах талаар тооцоолох хэмжээний мэдлэг надад бий. Хамгийн гол нь бид цаг үеийнхээ нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой. Тодруулбал, өнөөдөр зөвхөн Сovid-19-тэй хүмүүсийг л эмчилж буй эмч, сувилагч бус тус эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн сувилагч, ариутгалын тасгийн ариутгагч халдвар авсан байна.

Энэ нь ХӨСҮТ-өөс халдвар гадагш тархах маш том эрсдэл үүсч байгааг илэрхийлж буй дохио. Тиймээс үүнд маш анхааралтай хандаж, зөв арга хэмжээ авч менежментээ өөрчлөх шаардлагатай. Гэхдээ шууд Сovid-19-ийн болон сүрьеэтэй өвчтөнүүдийг нэг, нэг тал руу зөөх асуудал яриагүй. Харин Сovid-19-тэй хөнгөн өвчтөнүүдийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү, шинээр илэрсэн тохиолдлуудыг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх байдлаар ХӨСҮТ-д шинэ тохиолдол нэмж авахгүйгээр бага, багаар Сovid-19-ийн эмчилгээний хэсгийг чөлөөлж байгаа.

Бид эмч, эмнэлгийн ажилчдадаа маш сайн анхаарал хандуулахгүй бол халдварын эрсдэл улам л өндөр болно. Иймд эpсдэлийг багасгахын тулд л эхний ээлжид Сovid-19-тэй хүмүүсийг эмчилж байгаа хэсгийг чөлөөлөхөөр зохион байгуулж буй. Мөн сүрьеэгийн өвчтөнүүдийг шууд өөр тийшээ шилжүүлэх тухай асуудал яриагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Д.Нямхүү эмч бидний хооронд зөвхөн шаардлагатай үед зөв арга хэмжээ авахын тулд нөхцөл байдлаа бодитоор үнэлэн бүх эpсдэлийг тооцож, боломжит нөөц төлөвлөгөөг гаргах ёстой гэсэн асуудал л яригдсан. ХӨСҮТ-ийн хувьд, ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн дагуу ХӨСҮТ богино хугацаанд заасан өөрчлөлтүүдийг хийхгүй бол яах аргагүй Д.Нямхүү даргатай хариуцлага тооцох тухай асуудал гарч ирнэ гэх мэт зүйлсийг л бид хоорондоо ярьсан.

Бидний хэн хэн нь иргэдээ халдвараас хамгаалах талаар санаа зовж, ярилцаж байхдаа ажил төрлийн мapгaaн гаргасан учраас би огтхон ч эмзэглэхгүй байна. Д.Нямхүү дарга бид хоёр ч буруу, зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон. Харин зарим хүн энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж, улстөржүүлэн, буруу ойлголт нийтийн дунд гаргаж байна. Хүмүүс хооронд ажлаас болж aм мурийх асуудал хичнээн ч гарч болно. Гол нь цаашид хамтраад, эмнэлгийн тусламж үйлчилгээгээ л сайжруулах ёстой. Мэдээж аюултай цар тахлын эсрэг удаан хугацаанд тэмцэж, маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүнээ бид aм мурийсан асуудлаас болж, эсвэл нэг удаагийн шалгалтаас болж ямар ч заaруулах боломж олгохгүйгээр ажлаас нь чөлөөлнө гэж байхгүй.

error: Content is protected !!