Хоёрдугаар сарын 6-21 хооронд хөл хорио тогтоох шаардлагатай байна


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ – Цар тахлыг давах туулах ба эдийн засгийг даван туулах хөтөлбөр нэг байх ёстой гэж үзэж байна. Энэ гурав дахь өдрийн засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Хөл хорио тогтоохгүй л бол болохгүй. Тогтоохгүй гэж байгаад дараа нь хариуцлага алдсан гэх нэр зүүх вий гэсэн хандлагаар хандаж болохгүй.

Ажлаа уялдуулах, хариуцлага тооцох ажлыг Шадар сайд гартаа аваад хийх хэрэгтэй. 14 хоногийн дараа би дахиж ирээд нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн байгааг харна гэв.

Энэ үеэр Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн тооцоолол, судалгааг танилцууллаа.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих – Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал хөл хорио тогтоох хэрэгтэй. Энэ бол цар тахлыг хянаад явах сүүлийн боломж. Хавар дулаарч, хүний хөдөлгөөн ихэсвэл хяналтаас алдана.

Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3,000 болж, дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно.

error: Content is protected !!