Дүрээрээ өөрийгөө зольдог А.Ганчимэгийн өөрчлөлт


Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өртсөн жүжигчин А.Ганчимэг өнөө цагийн залуу эмэгтэй жүжигчдээс хэдийнээ ялгарах болсон. Жүжигчин болох гараагаа Хүүхдийн ордноос эхлүүлж, дараа нь СУИС-ийг 2010 онд төгссөн тэрбээр оюутан байхдаа хэд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан билээ.

Төгсөх жилээ ДБЭТ-аас ажиллах урилга авч түүний амьдралын шинэ хуудас нээгдсэн. Тэр бүр жүжигчид тэнцээд байдаггүй Драмын театрт тэр хамгийн залуухан жүжигчнээр уригдан орсоноор хэр чадвартай гэдэг нь харагдаж эхэлсэн. Гэвч удалгүй Хувьсалыг сонгон чөлөөт уран бүтээлч болсноор дэлгэцийн бүтээлээс өөр дүрээр үзэгчдтэйгээ уулзахаа больсон юм.

Хэзээний л урт үсээрээ өөрийгөө гоёж яваа түүнийг халзан толгойтой эрэгтэй дүрийг бүтээнэ гэж хэн ч хэзээ ч төсөөлж яваагүй. Тэгвэл тэрбээр Атганд үлдсэн эрдэнэ киноны Тайваны дүрээр олныг гайхашруулж чадсан. Дүрээ гаргахын тулд өөрийгөө ихэд сорьдог жүжигчин гэхэд болно.

Хамгийн сүүлд тоглосон Халуун зүрх кинондоо хорт хавдартайн бүсгүйн дүрийг бүтээх гэж яс, арьс болтлоо турж бүтээсэн гэдэг. Жингээ хасахын тулд фитнессээр хичээллэсэн байна. Тухайн үед кинонд тоглохын тулд турж буйгаа ихээхэн нууцалсан ажээ.

error: Content is protected !!