Нямхүү эмч тусгаарлалтын дүpэм 3өpчин явна yy


Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн ерөнхий захирлын суудлаас саяхан буугаад буй Д.Нямхүү Завхан аймгийн Их-Уул сумын иргэдэд зөвлөгөө өгч явна.

Тэрбээр Завхан аймгийн Засаг даргын урилгаар Их-Уул сумын Эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газар, Сумын онцгой комиссын ажилтан албан хаагчдад цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, гэрийн тусгаарлалт, ажиглалтын дэглэмээ сайн баримтлах талаар заавар зөвлөгөө өгч яваа гэнэ.

Харин үүнийг харсан зарим иргэд түүнийг тусгаарлалтын дэглэм зөрчин явна хэмээн бичжээ. Учир нь Завхан аймаг Улаанбаатар хотсоос иргэдийг татан авахдаа 14 хоногийн гэрийн тусгаарлалтын дэглэм сахиулж байгаа аж. Гэтэл Нямхүү эмчтэй хамт яваа хүмүүс тусгаарлагдалгүй ирсэн өдрөө буюу /1-р сарын 29/-нд олон нийтэд мэдээлэл зөвлөгөө өгчээ.

Холбогдох газрын ажилтнууд энэ талаар тодруулга өгөхдөө, тухайн хүмүүс холбогдох шинжилгээгээ бүгдийг нь өгсөн бөгөөд хариу сөрөг гарсан. Зөвхөн эмч нарт зөвлөмж өгөөд буцсан гэж мэдэгджээ.

Түүнийг халдварын голомт болсон Улаанбаатар хотоос ирсэн хэрнээ 14 хоногийн тусгаарлалтын дэглэмийг баримтлаагүйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тэрбээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэгдүгээр сарын 21-нд ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

error: Content is protected !!