Тусгаарлах байранд байсан 31 хүнээс коронавирусийн халдвар илэрч ХӨСҮТ рүү шилжүүлжээ


Тусгаарлах байранд байсан 31 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тодруулбал, Toyoko Inn зочид буудалд тусгаарлагдаж байсан 31 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Өнөөдөр 13:00 цагаас эхлэн ХӨСҮТ рүү зөөвөрлөж эхэлсэн байна. Одоогийн байдлаар тус зочид буудалд 250 орчим иргэн тусгаарлагдаж байв.

Тус тусгаарлах байранд GB плаза оффисд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байгаа аж. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1000 гаруй, хоёрдогч хавьтал 6000 гаруй иргэн байна. Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс өнөөдөр ээлжит мэдээллээ өгөх үеэр нийт 35 хүнээс халдвар илэрсэн тухай мэдээлсэн. Үүнээс хойш 31 иргэнээс халдвар илэрсэн нь батлагдлаа. Ингэснээр манай улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо нийт 1814 болсон. Харин батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1000 гаруй, хоёрдогч хавьтал 6000 гаруй иргэн байгаа юм.

error: Content is protected !!