Ц.Алдармаа хэнтэй учир ургуулав

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн гаргасан алдаагаа бусдыг бүү давтаасай гэсэндээ кино хийж олны магтаал, шүүмжийг хамтад нь авсан. Тэрбээр урлагтаа эргэн ирээд тун чиг амжилттай явна.

Урлагт хөл тавьсан цагаасаа хойш хошин шогт илүүтэй тоглож, тайзнаас л үзэгчидтэйгээ уулздаг байсан. Тэгвэл тэрбээр өдгөө дэлгэцийн бүтээлд илүүтэй хүч үзэхээр шийджээ. Ядуугийн зовлон хоёрдугаар ангид тоглож дуулиант явдлынхаа дараа анх удаа олны өмнө ил гарсан.

Түүнд хүүгийнх нь аав хань болж чадаагүй хоёр тийш болоод олон жил болж буй. Гэсэн ч өнөөдрийг хүртэл ганц бие яваа. Өвөл кинонд жүжигчин Ч.Болдтой хамтран тогложээ. Тэд эхнэр, нөхөр үү эсхүл амрагийн харилцаатай юу гэдэг нь удахгүй тайлагдах биз.

error: Content is protected !!