Нэвтрүүлэгч бүсгүйчүүдийн сар шинийн гоёо


Хэдхэн хоногийн дараа Сар шинэ айсуй. Тэгвэл айл гэрийн хойморт заларсан цэнхэр дэлгэцээр баярын өдрүүдэд үзэгчдээ хүртээл болгох нэвтрүүлгийнхээ зураг авалтыг телевизүүд хийгээд эхэлжээ.

Үндэсний телевизийн нүүр царай болсон Б.Гантигмаа, Ч.Ичинхорлоо нарыг үзэгч түмэн андахгүй. Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо монголын анхны мисс гэгддэг.

UBS телевизээс ажлын гараагаа эхэлж олны танил болсон ᠌᠌П.Одгэрэл. Тэрбээр өдгөө өөрийн хувийн бизнесээ эрхлэхээс гадна Урт цагааны гудамж нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж буй. Тэгвэл сар шинийн баярын нэвтрүүлгийг хөтлөхийг UBS телевиз нь урьсан гэнэ. Түүний Л.Балхжав захиралтайгаа хамтран туурвисан олон дууг мэдэх биз ээ. Дууны шүлэг тэрлэх хоббиттой нэгэн.

Нэвтрүүлэгч Д.Цовоо. Тэртээх 1967 оны 9 –р сарын 27. Монгол улсад үндэсний телевиз үүсэн байгуулагдсан түүхэн өдөр. Аливаа юманд их бага, ил далдын учир холбогдол, утга шүтэлцээ оршиж байдаг гэдэг. МҮОНТ- ийн нэвтрүүлэгч Д.Цовоогийн орчлонд мэндэлсэн гэрэлт өдөр 9 – р сарын 27 буюу түүний өсч бойжин хүүхэд насаа өнгөрүүлсэн гэрийнх нь буйран дээр одоогийн МҮОНРТ – ийн төв хаалга байршиж таарчээ. Ийнхүү төр түмний нүд чих болсон энэ том байгууллагын үүдэн өргөө нэгэн цагт Д.Цовоо охины орон гэр байж, алс ирээдүйн ажил амьдралынх нь их хувь заяа энэ л байшинтай холбогдон үндэсний телевизийн нэвтрүүлэгч болжээ.

МҮОНТВ-ийн үзэсгэлэнтэй нэвтрүүлэгч Д.Одзаяаг танихгүй хүн ховор биз. Тэрбээр нэвтрүүлэгчийн ажлаас гадна томоохон үйл ажиллагаануудын хөтлөгч, үйлчилгээний байгууллагуудын нүүр царай болдог. Гэхдээ өдгөө телевиз гэх их айлаасаа хөндийрөөд буй. Гэсэн ч түүнийг урин сар шинийн нэвтрүүлгээ хөтлүүлжээ.

error: Content is protected !!