Үнэт эдлэлийн дэлгүүртэй О.Байгаль хатагтай зөвлөж байна


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийг хүмүүс эртнээс таних болсон. Хатагтай О.Байгаль нэгэн цагт Монголын загварын ертөнцийг шагшуулж, кино урлагт дүрээ мөнхөлж явсан үзэсгэлэнт бүсгүй. Тэрбээр өдгөө өөрийн нэрээр нэрлэгдсэн үнэт эдлэлийн дэлгүүртэй бизнесмен дараах зөвлөгөөг монголчууддаа өгч байна.

Өөрийгөө болон гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай байж, маскаа сайн зүүж байгаа биз дээ. Эмнэлгийн маск нь 20-25% хүртэл хамгаалдаг. Харин 95 маск нь 95 % хүртэл хамгаалдаг гэж СNN дээр гарсан судалгаа байна. Улс орон бүхэн өөрсдийн стандарт дээрээ үндэслэж Хятадууд KN95, Америкчууд N95,
Европчууд FFP2 маск зүүхийг зөвлөж байгаа.

Манай улс урд хөрштэйгөө ойрхон юм чинь Алибаба дээрээс KN95 маск интернетээр захиалвал Замын-Үдээр хурдан ороод ирнэ дээ.
Зүүсэн маскаа дээд талдаа 8 цаг л зүүгээд ХАЯ гэдэг зөвөлгөөг бас өгч байна. Эмнэлгийн маскны гадуур даавуун маск давхарлаж зүүвэл 91% хүртэл хамгаална гэсэн судалгаа ч бас байна.

Мөн хоорондын зайгаа сайн барь, маскаа сайн зүү, гараа сайн ариутга, угаа гэж зөвлөсөн байна шүү, манайхаан. Маскаа зүүвэл хавар дэгддэг томуу өвчин ядаж тусахгүй юм даа, тиймээ Бүгдэд нь эрүүл энхийг хүсье.

error: Content is protected !!