III сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гуравдугаар сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын танхимын хичээлийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг саналыг УОК-ын хуралдаанд тавьсан байна.

Санал тавихаас гадна салбарын сайдын хувьд танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа хадгалж, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Учир нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол асуудалтай болж байгаа бөгөөд улсын хэмжээнд 174 мянган хүүхэд цахимаар хичээл үзэх боломжгүй байдаг гэдгийг онцоллоо. Мөн зөвхөн Улаанбаатар хотод гэхэд цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байгаас үүдэн танхимын хичээлийг дээрх хугацаанд эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг хэлсэн юм.

error: Content is protected !!