Э.Дөлгөөний шинэ хамрыг таалав


Инфлюенсер Э.Дөлгөөнийг өдгөө танихгүй хүн үгүй. Тэрбээр Хосын жор номын зохиолч. Нөхөр Д.Түвшинбаяртайгаа хамтдаа Positive Mongolians блогоороо олны танил болсон нэгэн.

Э.Дөлгөөн өмнө нь хамрын муруйлттай олон жил явжээ. Энэ нь түүний толгойг маш ихээр өвдөхөд их нөлөөлдөг байсан бөгөөд шөнө амьсгалахад нь хүртэл хүндрэл учирдаг болж. Ингээд зориг гарган хамрын мэс засалд оржээ.

Тэрбээр эрүүл мэнддээ анхааран мэс засалд орсон нь нэг сумаар хоёр туулай буудсан бололтой. Хамар нь гадаад үзэмжээрээ ч тэс өөр болсон байна.

Мөн чөлөөтэй амьсгалж чадаж байгаа бөгөөд түүний дагагчдад шинэ хамар нь их л таалагдаж улам хөөрхөн болсон байна гэв. Ийнхүү хамар л өөрчлөгдөхөд хүний царай төрхөнд ямар их өөрчлөлт ордог нь харагдаж байна.

error: Content is protected !!