Энэ сарын 11-22ныг хүртэл иргэдэд нийтийн тээвэр үйлчлэхгүй


ЭМЯ болон УОК-ын Шуурхай штабын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 06-наас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн. Энэ асуудлаар өчигдөр УОК хуралдаж сар шинийн битүүний өдрөөс 22-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор УОК саналыг гаргав. Энэхүү шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, эцэслэн батлах юм.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэлд Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо. Ингэхдээ эрүүл мэнд, эдийн засагт авч хэрэгжүүлэх цогц ажил хэрэгжүүлэх ажлын хэсэг гарлаа. Иргэдийн эдийн засаг, амьжиргааг дэмжих, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг ямар журмаар явуулах зэрэг цогц хөтөлбөрийг боловсруулж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ. Цагаан сараар 12 хоног хөл хорио тогтооно. Ингэснээр халдварыг 3-4 дахин бууруулна. Мөн цагаан сарын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ.

error: Content is protected !!