Шадар сайдын мисс гэргийн амьдралын хувь тохиол


Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо монголын сайхан бүсгүйчүүдийн жагсаалтын дээгүүрт ордог эрхэм бүсгүй. Түүний гоо үзэсгэлэн хийгээд бие авч яваа нь олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болдог. Ч.Ичинхорлоогийн нэвтрүүлэгч болсон тохиол их сонин хувь тохиолтой.

20 хүртлээ Ч.Ичинхорлоо богино банзал өмсөж үзээгүй, үсээ 2 салаа сүлждэг, ном унших хоббитой, эгэл даруухан охиж байж. Онц сурлагатан Ихо дунд сургуулиа дүүргэсний дараа Анаагаахын дундад элсэн орж төгсөхдөө Анагаахын дээд сургуульд суралцах урилга гардчихсан байсан гэдэг. Гэхдээ түүний амьдрал, хувь заяа гудамжинд дайралдсан эгчээс болж огт өөр тийшээ эргэсэн сонин түүх бий.

Эргэлдсэн алаг нүдтэй, царайлаг залуу бүсгүй гудамжинд дайралдсан сайн санаат эгчмэд бүсгүйд тухайн үед ид моод болж байсан Энэтхэг киноны жүжигчинтэй адилхан харагдсанд дагаж явсаар байгаад залуу Ихог кинонд урьж, өнөөх модный киногоо үзүүлж, чи жүжигчин болох ёстой хэмээн чин сэтгэлээсээ гуйсан байна. Тухайн цаг үеийн хүмүүсийн сайхан сэтгэл, нийгмийн сэтгэлгээг илтгэхүйц энэ үйл явдал хожмын мисс, өнөөдрийн нэвтрүүлэгч бүсгүйн анхны алхам байлаа.

Үл таних эгчийн чин сэтгэлийн ятгалгад урамшсан тэрээр жүжигчин болохоор сэтгэл шулуудаж, СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгч тэнцжээ. Онц сурлагтан охиноо ийм огцом шийдвэр гаргасанд гэрийнхэн нь гайхаж хүлээж авсан нь мэдээж. Харин тэр жүжигчин биш диктор болсон юм. Түүний амьдралдаа хийсэн хувь заяаны эргэлтүүд бүгд хөндлөнгийн хүний ятгалгаар болсон гэдэг.

Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн болоод ч тэр үү, хувийн амьдралаа туйлын их нууцалдаг нэвтрүүлэгч бүсгүй. Харин нөхөр нь хотын дарга болсноор л уншигчид С.Амарсайханыг таньдаг болсон. Тэр өмнө нь зөвхөн бизнесийнхэний хүрээллийнхэнд танигдсан нэгэн байв.

Хотын даргаас их хурлын гишүүн болсон С.Амарсайхан өдгөө Шадар сайдын суудалд очоод удаагүй байгаа билээ. Тэд 2 хүүхэдтэй. Гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн нөхрөө дагаж нэвтрүүлэгч бүсгүй Америкт суралцаж мэргэжлээ хийгээд хэлээ сайжруулаад авсан сэргэлэн хань. Англи, Хятад хэлтэй тэрбээр одоо ч томоохон компаниудын нүүр царай болсоор явна. Үзэсгэлэнт төрх, даруухан аашаараа эр нөхрөө насаараа чимж буй гэнэ лээ.

error: Content is protected !!