П.Анужин: А.Ариунзаяа сайд аа… Ард түмнийхээ амьдралд гүн ор


Энэ долоо хоногоос ажлаа эхлүүлээд буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар улиран ажиллаж буй А.Ариунзаяаг УИХ-ын гишүүн С.Чинзориг, П.Анужин нар нэр цохон шүүмжлээд авсан билээ.

П.Анужин гишүүн хэлэхдээ: А.Ариунзаяа сайд аа… УИХ-н гишүүд ард түмэнтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс тиймээс та гишүүдтэй хамт нягт ажиллаарай, асуух болгонд таны түгдэрэлгүй ярьдаг статистик болон ард түмний амьдрал хоёрт асар их зөрүү байдаг шүү. Ард түмнийхээ амьдралд гүн орж ажлаарай, тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөө бодитой ажлаарай хэмээн захин хэлсэн.

Тэгвэл энэ захисыг сайтар сануулах олон асуудал энэ хэдэн хоногт ихээр гарч байгаагийн нэгэн жишээ Батсүмбэр дэх асрамжийн газрын асуудал гээд олон зүйлс урган гарч байна. Тиймээс шинэ сайд та ажилдаа гүн орж асуудлыг бодитоор шийдэн ажиллана уу.

error: Content is protected !!