Хонинд явсан А.Алтаншагай хүүг сураггүй алга болсон хэмээн зар тавьжээ


Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Баяны-Энгэр хавчуу гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т 16 настай А.Алтаншагай хүү өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар хонинд яваад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.  Харин ОБЕГ-аас энэ сарын 2 ны өдөр Эрэн хайх явцад иргэн А 2020.01.30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоож.

Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас хүүг сураггүй алга болсон хэмээн дээрх зарыг тавьжээ.

error: Content is protected !!