МУГЖ Т.Баясгалангийн тоглолтыг МҮОНТВ дамжуулна

Цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн тоглолтыг Монголын үндэсний олон нийтийн телевизээр дамжуулахаар болжээ.

Шилдэг уран бүтээлийн тоглолт, ярилцлагыг үзэгч та бүхэн хоёрдугаар сарын 11-нд битүүний үдэш хүлээн авч үзээрэй. Ийнхүү түүний дууг санасан түмэн олныхоо сэтгэлийг дэвтээх нь ээ.

error: Content is protected !!