Ирэх жил баяраа далайн эрэг дээр тэмдэглэх Д.Уранзаяагийн xaлууxaн гоёо


Д.Уранзаяаг хүмүүс Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярын дүү гэдгээр нь сайн мэддэг. Авьяаслаг, царайлаг эгчээс гадна адтай экс тамирчин хүүгийнхээ аавын нэрээр олонд танигдсан энэ бүсгүй гандан буурахгүй гэдгээ харуулсаар яваа.

Түүний төрсөн өдөр өчигдөр тохиосон юм. Тэрбээр найзуудтайгаа буюу олны танилуудтай бут авчээ. Стар телевизийн хөтлөгчийн ажлаа орхиж, Mongol HD телевизийн харьяа Volume plus телевизийн захирлаар ажиллаж буй гэдгийг түүнийг дагагчид андахгүй.

Хүүгээ нялх ахуйд нөхрөөсөө салсан Д.Уранзаяа фитнессээр идэвхтэй хичээллэж, мэргэжлийн тамирчидтай эн зэрэгцэн тэмцээн, уралдаанд оролцдог. Тийм дээ ч xaлууxaн биеэ ил гаргасан хувцас өмсөх нь түүнд төвөггүй мэт санагддаг биз.

Ирэх жилийн төрсөн өдрөө захирал бүсгүй найзуудтайгаа хамтдаа далайн эрэг дээр тэмдэглэнэ гэдгээ хундаганы үг дайхдаа амлаад авчээ. Ямартай ч эхээс мэндэлсэн баярт өдрөө сайхан бүсгүй гайхалтай тэмдэглэсэн гарцаагүй.

error: Content is protected !!