С.Жавхлан: ЕБС-ийн сурагчдад нум сум харвах, эсгий дарахыг заах ёстой


Боловсролын /Гэгээрлийн/ сайдад!!!  

Мөнгө үү? Монгол уу?Мунхруулах уу? Уламжлуулах уу? 

Монголын хүүхэд сурагчдад:

Товчлол-Үндэсний хэв маягаа шингээсэн дүрэмт хувцас өмсгөж сургаж хэвшүүлэх: Хүүхдүүдийг хичээл дээр нь Монгол дээл гэж ийм байдаг гэж зураг харуулж суулгасны оронд, өмсгөж хэвшүүлээд Биед чинь эвтэйхэн байна уу? Миний хүү…  гээд өмсгөж сургасан нь 100 хувь дээр юм. Яриад суух биш хийж хэвшүүлэх хэрэгтэй байна. Монгол дээл гэхээр хормой хот нь чирэгдсэн байх албагүй, загвар зохион бүтээгчдээр нас нас, анги бүлэгт нь тохируулж загварыг нь бүтээлгэнэ. Энэ зүйл яг одоо нийгэмд зайлшгүй шаардлагатай байна.

 -Монгол хувцас өмсгөл, дээл ёс нь  хүүхдүүдийг аврах аврал нь болохоос гадна тухайн хүүхдийг өөрөө өөртөө итгэлтэй, үндэс угсаагаараа бахархаж өсөх хүмүүжлийн өндөр ач холбогдолтой.

-Уламжлалын хичээлийг ордог болгох: Өнөөдөр хүүхдийн сурах бичигт орж байгаа хичээлийнх нь төлөвлөгөөнд Тоо, Уран зохиол, Монгол хэл гээд байдаг гэтэл Уламжлалын хичээл гэж байна уу? Байхгүй байна. Тэгвэл уламжлалт аргазүйг зааж сургая! 

Үүнд: Эх орноо хайрлах сэтгэлгээ, уул овоог шүтэх шүтэлцээ, мал маллагаа ажиллагаа гэх мэт.  

Жишээ нь: Уул овоон дээр гараад яахыг заавал ламаас очиж сурмааргүй байна. Бөө дээр очиж онгод буулгаж байж заавал мэдмээргүй байна. Өнөөдөр заавал лам бөө тэр зүйлийг хэлж өгдөг юм шиг буруу ойлголт дэлгүүдээ бий болжээ. Хэрэв тийм байсан юм бол шашны хичээл гээд оруулах хэрэгтэй болж таарч байна. Тэгвэл үгүй!!! Хүүхдүүд ээ! Энэ эх орноо, уул усаа хайрлаж хүндлэж уламжлалаа дээдлэх гэдэг шашинтай ямарч хамаагүй бөгөөд энэ маань бидний өвөг дээдсийн маань бидэнд өвлүүлэн үлдээсэн зан заншил юм гээд сургамаар байна.

Шашин гэдэг мунхруулсан сэтгэлзүйгээс хүүхдүүдийн тархийг эхнээс нь аварч амраамаар байна. Төр нь мунхруулна, шашин нь мунхруулна ийм байж болохгүй. Мөн Уламжлалын хичээл дээр шагай харвуулж, морь уралдуулаад, алаг мэлхий өрүүлэх оньсон, хөлөгт тоглоомууд гээд Монголын агуу уламжлал асар их байна. Энэхүү уламжлалыг чимх чимхээр нь хөтөлбөржүүлээд заахад 10 жил ч багадна. 

-Ерөнхий эрдэм дотор нь тухайн хүүхдүүд сургууль төгсөхдөө эх орон гэж юу юм. Наад зах нь би овоон дээр очихдоо яах билээ. Би Монгол хүн болж төрснийхөө хувьд би ямар үүрэгтэй билээ гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг болох нь үндэсний асар том дархлаа юм. Тиймгүйгээр бидний хойч үе залгамж үрс хүүхдүүд маань Бурхан Халдун хайрханд гарчихвал бөө болчих бил үү, Отгонтэнгэр -лүү оччихвол осгоод үхчих болов уу? Шилийн богд дээр гарчихвал хулгайч болчих юм болов уу? гэж бодохгүй өсмөөр байна.

Нэг үгээр хэлбэл шашинжуулмааргүй байна. Харин үүнийг уламжлуулмаар байна, өвлүүлмээр байна.  

Нэн даруй судалж хийх ажлууд: 

 – Хувцасны загварууд гаргаж хийж нэг хэсэг анги бүлэг сургуулиуд дээр туршиж эхлэх

– Хичээлийн хөтөлбөрт оруулах

Уламжлалын хичээлийн дараалал нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах:

 Бага ангид: Шагай морь уралдуулах Жилийн төгсгөлд морин уралдааны Аварга сурагч шалгаруулах

Оньсон тоглоом тухайн хүүхдүүдийн чадварт нь тааруулж залхаахгүйгээр аажмаар дур сонирхолд нь тааруулж дадал болгох.

 Дунд ангид: Хөлөгт тоглоомууд – Буур өрөх, Шатар даам, /360 гаруй тоглоом байдаг

/Ахлах ангид: Хөвгүүдийг Нум сум харвуулах 

Зангилаа уяа зааж сургах /тойн тушихаас өгсүүлээд одоо таг мэдэхээ болисон/

Охидыг оёулж хатгуулж сургах /дээл эсгүүлж сургах, эсгий даруулах/ Гэх мэт хүүхдүүдийн хамгийн дуртай хичээл нь энэ болно. 

Бусад…

/Цогзолмааг сайд байхад нь хүргүүлж байсан болно. Харамсалтай нь хийгээгүй/ 

 Хүнд-итгэн чилээсэн: Самандын Жавхлан 2018.04.05

error: Content is protected !!